Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-ын 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Аврах гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг очиход 9х6 хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг унтраасан.Мөн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хорооллын 2 дугаар байрны 2 дугаар орцны жижүүрийн байр шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Аврах гал унтраах 26 дугаар ангийн тасгийг очиход Өрнөх-2 СӨХ-ны жижүүрийн өрөөнд эд зүйлс шатаж байсныг унтраасан.
Түүнчлэн, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, АСА циркийн урд талд Амброзел ресторан утаатай байна гэсэн дуудлагыг өгснөөр Аврах гал унтраах 10 дугаар ангийн тасгийг очиход рестораны гал тогооны өрөөнд эд зүйлс шатаж байсныг унтраасан байна.
Д.Ундрах /24tsag.mn/






















































