2015 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр нийт дуудлага мэдээ мэдээлэл 309 хүлээн авснаас зам тээврийн ослын 248 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 9 гарч 1 хүн нас барж 8 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд 1 хүүхэд бүтгэгдсэн байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна. Тухайлбал: БГД-ийн нутаг ТЭЦ-4 ийн зам "Хүн од" хиамны үйлдвэрийн урд замд H.Ctarex маркийн авто машины жолооч Г нь явган зорчигч 40-45 орчин насны эрэгтэй хүнийг дайрч амь насыг нь хохироосон байна.
Д.Ундрах /24tsag.mn/























































Сэтгэгдэл (1)