Жүдо бөхийн энэ оны залуучуудын УАШТ өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Эрэгтэйчүүдийн 27 дахь эмэгтэйчүүдийн 17 дахь удаагийн залуучуудын УАШТ-д хот хөдөөгийн нийт 61 байгууллагын 261 тамирчин оролцож байгаа юм. Тус тэмцээн нь эрэгтэй 8, эмэгтэй 8 жинд аваргаа тодруулна. Энэ тэмцээний жин тус бүрийн улсын аваргын алтан медальт тамирчид 2015 оны 10 дугаар сард Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо болох залуучуудын ДАШТ-д хүч, ур чадвараа сорих эрх авах юм.





















































