
“Монгол” брэндийн Нью-Йоркт аваачсан дизайнер Б.Баярмаагийн үндэсний хувцасны загвар хийц, эсгүүр, оёдол, өнгөнд нүүдэлчдийн амьдрал, ахуйн онцлог, хэв маяг шингэсэн байдаг нь гадныханд тун өвөрмөц санагдсан байна. Монгол үндэсний хувцсаа орчин үеийн сонгодог загвартай хослуулж өдөр тутам өмсөж болохоор энгийн загвартай урласан нь бүтээлийнх нь бусдаас ялгарч чадах гол онцлог болсон гэлээ.
Түүний загварын бүтээлд хурц тод өнгө зонхилсон нь сүрдэм, бас биширмээр сэтгэгдэл төрүүлж байлаа.
2005 онд өөрийн урласан загварын бүтээлээ эх орондоо анх танилцуулж байсан тэрээр өдгөө дэлхийн үзэгчдэд толилуулах хэмжээнд хүрчээ. www.24tsag.mn сайт Б.Баярмаагийн Нью-Йоркын загварын долоо хоногт танилцуулсан бүтээлүүдийн 24 фотог хүргэж байна.



























Сэтгэгдэл (3)