“Чойроос сар хүрээгүй нялх хүүхдээ тэврээд нөхрөөсөө зугтаж явна” гэх эмэгтэйн зураг цахим ертөнцөд тавигдаж, туслахыг хүссэн хүмүүс нэгдэж эхэллээ. Хоёрдугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод замын унаанд дайгдан ирсэн тэрбээр XI хороололд цайны газар ажиллуулдаг нэгэн эмэгтэйд өөрийнхөө учир байдлыг хэлснээр ийнхүү олон нийтэд ил болсон юм.
Түүний нөхөр архи ууж, байнгын дарамтад байлгаж, зоддог тул ийнхүү хүүхдээ аваад зугтжээ. Тэрбээр өөрт нь тусалж байгаа бүсгүйчүүдээс ганцхан зүйл хүсч байгаа нь Шар хад дахь өөрийн эзэмшлийн хашаа, байшингийнхаа хаалга, цонхыг ямар ч үед онгойдоггүй бат бэх болгож өгөх аж.
Юутай ч сайн санаат хүмүүсийн тусламжаар эх үр хоёр өдгөө сувилалд хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ. Мөн тэднийг түр байранд байлгах хүн ч гарсан ирсэн талаар эх сурвалж мэдээллээ.

Д.Ундрах /24tsag.mn/