Ла лигийн 25 дугаар тойрогт Реал Мадрид клуб Вильяреал 1:1-ээр тэнцсэн. Энэ тоглолтод дэлхийн шилдэг хөлбөмбөгч Криштиано Роналдо гоол оруулж энэ улирлын 30 дахь гоолоо орууллаа. Ингэснээр Ла лигийн түүхэнд таван улирал дараалан 30-аас дээс гоол оруулсан анхны тоглогч боллоо. Роналдо өнгөрсөн дөрвөн улирал дараалан Ла лигт 31, 34, 46, 40 гоол оруулаад байсан билээ.





















































