
Гурав дахь удаагийн Үндэсний супер лигийн хоёрдугаар тойргийн шийдвэрлэх тоглолтууд Спортын төв ордонд болж байна. Өнөөдөр хоёр тоглолт болно. Эхний тоглолт 18:00 цагаас "Мон-Алтиус Мадимос Шонхорууд" vs "Хан талстын ирвэсүүд" багуудын хооронд өрнөх бол 20:00 цагаас Дорноговь "Сентоза Арслангууд" vs Төв аймгийн "Төв ургац" багтай тоглоно.
Үндэсний супер лигийн хоёрдугаар тойргийн тоглолт өндөрлөхөд багуудад 2-3 тоглолт үлдээд байгаа. Одоогоор хүснэгтийг 11 хожил, долоон хожигдолтой "Их өргөө аравтууд", "СБЛ Хасын хүлэгүүд" багууд тэргүүлж байна.