Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүд иргэдийн гомдлын дагуу зарим хуульчдад хариуцлага тооцжээ. Тодруулбал, нэр бүхий гурван хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хугацаагүйгээр болон зургаан сар, хоёр жилээр тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн талаар эх сурвалж мэдээллээ.Мэргэжлийн хариуцлагын хороонд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зөрчилтэй холбоотой 200 гаруй гомдол ирсэн байгааг холбогдох албаныхан мэдээлж байна.
Д.Дуулим






















































