Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төрийн гурван өндөрлөг Наран улсыг зорьсон жим гурав дахь хөршийн зам уу?

2015-3-03
0
ЖИРГЭХ
Японы улс Орос, Хятадын дараа Монголын гурав дахь хөрш болж байна уу? гэх агуулгатай нийтлэлүүд барууны хэвлэлүүдэд ихээр гарах болжээ. Үүнээс гадна талуудын өндөр түвшний уулзалтууд дээр ч гурав дахь хөрш болох сонирхолтой байгаагаа Японы эрх баригчид илэрхийлсээр байна.

    Монгол Улсын төрийн гурван өндөрлөг Их наран улсад тун ойрхон айлчиллаа. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар Японд айлчилж ерөнхий сайд Шинзо Абэ, Японы эзэн хаан болон хатан нарт бараалхаж холбогдох албаныхантай уулзалт, форум зохион байгууллаа. Томоохон хэлэлцээрт гарын үсэг зурж, дараа дараагийн уулзалтуудаа ч төлөвлөсөн ёсоор хийж байна.

Хоёр талын дээд хэмжээний уулзалтууд олширч, хугацаа нь ойртож, хэлэлцээр баталсаар байгаа нь Япон-Монголын харилцаа улс төр, эдийн засгийн шинэ түвшинд хүрч буйг харуулж байна.

Японы улс Орос, Хятадын дараа Монголын гурав дахь хөрш болж байна уу? гэх агуулгатай нийтлэлүүд барууны хэвлэлүүдэд ихээр гарах болжээ. Үүнээс гадна талуудын өндөр түвшний уулзалтууд дээр ч гурав дахь хөрш болох сонирхолтой байгаагаа Японы эрх баригчид илэрхийлсээр байна. Харин Монголын талаас гурав дахь хөршөө болгоно гэсэн амлалт гарсангүй. Ямартаа ч төрийн гурван өндөрлөгийн Япон улсад хийсэн айлчлал ямархуу “атмосфер”-т болж, ямар үр дүнд хүрч, хэр их ач холбогдлыг бий болгосныг www.24tsag.mn дүгнэхийг хичээлээ.


2c6e0eb555516fc851f0ac385517ba78bigЕрөнхийлөгч Ц.Элбэгдорж

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2014 оны 7 дугаар сарын 21-нээс 24-нд Япон Улсад ажлын айлчлал хийсэн. Энэхүү айлчлалын хамгийн гол ач холбогдол нь хоёр орны хоорондох эдийн засгийн харилцааг өргөжүүлэх үндэс суурь болох Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулахаар тохиролцсон явдал юм. Ингэснээр Монгол Улс Япон улсын хооронд Эдийн засгийн түшнлэлийн хэлэлцээрийг байгуулах тохиролцоонд хүрснээ баталгаажуулжээ.
Хэдийгээр Монгол Улс Япон улстай ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш хамгийн том хандивлагч орон байсаар ирсэн ч эдийн засгийн харилцааны цар хүрээгээ тэлж чадахгүй байсан юм. Улс төрийн харилцааны түвшинд хүрч чадахгүй байсан эдийн засгийн харилцааг хөгжүүлэх боломжийг энэ уулзалт авчирсан байна.
Мөн энэ айлчлалаар Монгол-Японы бизнес форум зохион байгуулагдсан. Форумд хоёр талаас нийтдээ 500 гаруй төлөөлөл оролцож хамтарч судалъя, хамтарч үйлдвэрлэе, хамтарч борлуулъя гэдэг дээр санал нэгдсэн байна. Ц.Элбэгдорж форумд Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, хөрөнгө оруулалтын боломж, мөн Монголын талаас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон бүтээн байгуулалтын төслийг Японы хувийн хэвшилд танилцуулсан аж.
Айлчлалын бүрэлдэхүүн, баталсан шийдвэрийнхээ хүрээнд ч ерөнхийлөгчийн айлчлалыг өргөн хүрээнийх хэмээн тодорхойлж болох байв. Эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн үндэс энд тавигджээ.


2c6e0eb555516fc851f0ac385517ba78bigЕрөнхий сайд Ч.Сайханбилэг
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2015 оны хоёрдугаар сарын 9-11-ний өдрүүдэд Япон Улсад ажлын айлчлал хийсэн. Энэ нь түүний анхны гадаад айлчлал байсан билээ. Ч.Сайханбилэгийн айлчлалаар Монгол-Японы эдийн засгийн засгийн хамтын ажиллагааны болон чөлөөт худалдааны гэрээг үзэглэсэн. Гурван жил баталж чадаагүй 10 мянга гаруй хуудас бүхий уг гэрээгээр Япон улс Монголыг эдийн засгийн урт хугацааны бодлогодоо багтаах болсон. Хамгийн ойрын хамтын ажиллагаа бол шинэ онгоцны буудлыг барихад 36.85 тэрбум иений зээл олгохоор тогтжээ. Мөн ирэх арван жилд хоёр орны хоорондын худалдааны тарифыг 96 хувиар бууруулахаар тохиролцжээ.
Ч.Сайханбилэг Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэгаас гадна Японы парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазаки нартай уулзаж, Монгол Улсын Засгийн газар Японы гадаад худалдааг дэмжих байгууллага /ЖЭТРО/-тай хамтран зохион байгуулсан уулзалтад оролцсон байна. Мөн хэлэлцээр хийсний орой Ерөнхийлөгчийн ордонд Шинзо Абэтэй оройн зоог барьжээ.
Энэ үеэр талууд бүс нутагт болон олон улсын хүрээнд ч хамтран ажиллана гэдгээ илэрхийлээд зүүн Ази, Ойрхи Дорнодын байдал тэр тусмаа Хойд Солонгос, Сирийн асуудлаар болон хоёр орны соёл урлаг, спортын талаар өргөн хүрээнд санал бодлоо солилцсон нь айлчлалын уур амьсгал сайн байсныг харуулж байгаа юм.
Эдийн засгийн хамтийн ажиллагааны гэрээг стратегийн түншлэл хэмээн дүгнэсэн уг айлчлал байшингийн хана, нурууг босгосон хэрэг байв.

2c6e0eb555516fc851f0ac385517ba78bigУлсын их хурлын дарга З.Энхболд

Их Хурлын дарга З.Энхболд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимурагийн урилгаар 2015 оны 2 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийлээ. Тэрээр Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимура, Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазаки, Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ нартай уулзалт хийж, Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан, Хатан нарт бараалхсан юм.
Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд нарыг Японы эзэн хаантай уулзаагүй гэдгийг энд тэдмэглэх хэрэгтэй. Мөн Монгол-Япон дипломат харилцаа тогтоосны 43 жилийн ойг тохиолдуулан уг айлчлалыг хийсэн юм.
Хэдийгээр УИХ-ын дарга Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда, Япон Улсын Хөдөө аж ахуй, ой, загасны аж ахуйн сайд К.Нишикава болон “Иточү фүүдс” компанийн удирдлага, Япон, Монголын найрамдлын нийгэмлэгүүдийн удирдлага, Японы Эдийн засгийн байгууллагуудын холбооны /КЭЙДАНРЭН/ удирдлага, Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны /ЖБИК/ Ерөнхийлөгч Х.Ватанабэ, ЖАЙКА-гийн Ерөнхийлөгч А.Танака, Гүнма мужийн удирдлагуудтай уулзсан ч албан хэлэлцээр батлаагүй бөгөөд дээрх бүх уулзалтууд билэгдлийн шинжтэй болжээ.
Уулзалтын талаар Ерөнхий сайд Шинзо Абэ өөрийн албан ёсны сайтдаа сайн санааны үүднээс хүлээн авч уулзлаа хэмээн бичсэн байна.
Хэдий тийм ч энэ үеэр Японы “Nippon Steel” компани Монголын төмөр замын ганг нийлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ. Мөн Японы олон улсын ажиллагааны банк Монголын хувийн салбарт хөрөнгө оруулах хүслээ байгаа гэж. Харин Монголын зүгээс Сайншанд хотод баригдах төмөр, зэс хайлуулах болон гангийн үйлдвэрийн барилгажилтад хамтран ажиллах, дэлхийн зах зээлийн 40 хувийг хангаж буй ноолуурыг эх орондоо боловсруулахад Японы технологид суурилан ажиллах хүслээ илэрхийлсэн байна. Мөн Японыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орон болоход нь дэмжинэ гэжээ.

Дээрх айлчлалуудаас хоёр талын харилцаа зөвхөн улс төр, эдийн засаг, уул уурхайн салбараар хязгаарлагдахгүй хөдөө аж ахуй, соёл спортын салбарт ч өргөн хүрээнд хөгжих нь харагдаж байгаа юм. Энэ бол манай улс Японыг гурав дахь хөршөөрөө сонгосны томоохон илэрхийлэл юм.
www.24tsag.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • зочин (202.126.91.159)
    мэнэнгийн талд цацраг идэвхт хорт хаягдал булах гэж байгааг японд амьдарч байгаа монголчууд ар гэрийнхэндээ ярьсан байна
    2015 оны 03 сарын 07 | Хариулах
  • япончууд чадалтай улс (49.0.160.81)
    Япон туслана. Гэхдээ манай төрд буй авлигачдын талаар асар их мэдээлэл цуглуулсан байгаа. Тиймд аливаа төсөл дээр хамтарая гэвэл АВЛИГА авна гэж бүү найд эрхэм түшээдээ
    2015 оны 03 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.61.97.102)
    Yapontoi nuhurleh heregtei. Zuv shuu.
    2015 оны 03 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.61.97.102)
    Altankhuyagin ailchlal alga.
    2015 оны 03 сарын 03 | Хариулах
  • Самуурай бонд (150.129.143.188)
    Нэг жилийн емне манай ЗАсгийн газар 600 сая гаруй долларын самуурай бонд гаргаж менгетэй боллоо баярлаад байсан. Тэр бонд юунд зарцуулагдсан нь тодорхойгуй байгаа, тесвийн урсгал зардал буюу цалин тэтгэвэр гэх мэтэд егеед дууссан юм биш биз. Самуурай бондоор ийм ийм бутээн байгуулалт хийсэн гэсэн тайлангаа тавимаар байна.
    2015 оны 03 сарын 03 | Хариулах
  • зочин (103.9.90.226)
    2014 оны намар эхлээд Алтанхуяг БНХАУ-ын дарга Си Зипинтэй хэлэлцээр хийгээд дараа нь Элбэгдорж казакстанд уулзаад төгсгөлд нь Энхболд бас бээжинд очиж уулзсан.хөгийн новшнууд бид 3 .гурвуулаа танд бараалхая гээд байгаа юм уу хаашаа юм бэ дээ. нэг л эргэлзээ төрүүлээд байгаа юм даа.
    2015 оны 03 сарын 03 | Хариулах
  • монгол (103.23.51.2)
    Ичих булчирхайгүй,шившгийн,дорд гарлын балиар юмнууд,эзэн Чингисийн нэрийг бүр бузарлаж дууслаа,Элбэгдоржийг очиход япончууд:,,Мөнгө гуйхаар ирлээ" гэж доромжилж байсан биз дээ,өмнөөс нь,ёооё, ичиж үхээсэй.
    2015 оны 03 сарын 03 | Хариулах
  • Зочин (150.129.142.191)
    өмхий япончууд дайны төлбөрөө төлж дууссан уу??? төлбөрийн нэрээ юу болгож өөрчилсөн гэлээ: "буцалтгүй тусламж", төлбөрөө авч дуусаагүй байж юун түншлэл вэ
    2015 оны 03 сарын 03 | Хариулах
  • Зочин (150.129.142.191)
    hhhh
    2015 оны 03 сарын 03 | Хариулах
  • Зочин (150.129.140.172)
    Бэлтрэг тэнд юугаа хийж яваа юм бол. Эсгий хийх газар бэлтрэг хэрэггуй. Гелен гелен хийсэн новшийг орос хятад авлигач гээд тоохгуй л дээ. Муу мертее идэмхий шаар. Тэрбум доллар MSC ээс нэхсэн дээ
    2015 оны 03 сарын 03 | Хариулах
  • Зочин (150.129.140.172)
    Beltregiig hen tooh be dee.
    2015 оны 03 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.126.91.159)
    ug ni 2 xorshoo l xundelex xeregtei dee.iim tom 2 gurnii xoorond bj bj mongol xogjidogui ni darga nariin l buruu.xaa bgaa japan mongold yamar tus bolox ve dee.monxiin xorshuudteigee ev nairtai bx l xeregtei
    2015 оны 03 сарын 03 | Хариулах
  • Зочин (90.194.94.17)
    20 jiliin omno Mongoliin niigem oorchilogdoj socialist hamtiin nohorlol nuran unahad Mongol ediin zasgiin mashi hund nohtsold orj delguuriin languu hooson, ail bolgon cardiin baraagaar honog ongoruulj buh uildveruud sanhuugiin haymrald orj, cardiin baraanii talnha ni joomtoi baisaniig saiin sanaj baina. Iim hund nohtsold Mongol ulsad gar sungaj, Mongoliig demjih ediin zasagiin buleglel bii bolgohod Yapon uls iheehen huchin charmailt tavij baisaniig Mongolchuud martaj bolohgui baihaa.
    2015 оны 03 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Оюу толгой Архангай аймагт мод үржүүлгийн газар байгуулна
    3 цаг 24 мин
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
    4 цаг 3 мин
  • ДАШТ-ий талбай дээр анхны сурталчилгаа хэрхэн гарч ирсэн бэ?
    4 цаг 6 мин
  • Нэгдүгээр хорооллын арын авто замын хөдөлгөөнийг хаана
    4 цаг 11 мин
  • PGL Astana 2026 тэмцээнд аль баг түрүүлэх вэ? 
    4 цаг 12 мин
  • Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртжээ
    4 цаг 49 мин
  • “Барс” захын хойно улирлын чанартай худалдаа, үйлчилгээний төв байгуулна
    5 цаг 25 мин
  • Өнгөрсөн долоо хоногт 10 удаагийн ой, хээрийн гал түймрийг унтраажээ
    5 цаг 42 мин
  • Х.Нямбаатар: Баянгол дүүргийн 20 дугаар хороонд ашиглалтын шаардлага хангахгүй 10 байрыг буулгана
    5 цаг 57 мин
  • 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршуулжээ
    6 цаг 12 мин
  • Тавдугаар сар дуустал 20% cashback
    6 цаг 17 мин
  • АНУ олон улсын хүсэлтийн дагуу Ормузын хоолойн гацааг арилгахаа мэдэгдэв
    7 цаг 3 мин
  • З.Мэндсайхан: Татварын бодлогыг шинэчлэх шаардлага бий
    7 цаг 4 мин
  • Дөрөвдүгээр сард 5356 иргэн Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах аялалд оролцжээ
    7 цаг 22 мин
  • "Монгол эр хүн" зорилтот төслийн хүрээнд 1238 эрэгтэй сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулна
    7 цаг 29 мин
  • Х.Нямбаатар: Монгол Улсад 43 жил хүлээсэн Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ
    8 цаг 12 мин
  • Сүхбаатарын талбайд спорт, хоол, сэтгэл зүйн зөвлөгөө өгч байна
    8 цаг 14 мин
  • Б.Түвшин: Намын 42 гишүүн эв нэгдэлтэй байх ёстой
    9 цаг 9 мин
  • Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
    9 цаг 45 мин
  • Атлантын далайд аялж явсан хөлөг дээр хантавирус дэгдэж, 3 хүн нас баржээ
    9 цаг 46 мин
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
  • “Оюуны өмч-Хамтын ажиллагаа”-ны талаар хэлэлцэв
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • О.Номинчимэг: Өргөдлийн 20-30 хувь нь л нийтлэгдэж, иргэдийн мэдээлэл авах боломж хязгаарлагдаж байна
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • Английн Хунтайж Уильям, гүнж Кейт нар гэрлэлтийн 15 жилийн ойгоороо гэр бүлийн ховор зургаа дэлгэв
24 баримт
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК