Хууль зүйн салбарын шинэчлэлийн хүрээнд ЦЕГ-ын харьяанд Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газар хэмээх шинэ байгууллага байгуулагдсан. Улмаар өнгөрсөн есдүгээр сард шинээр зохион байгуулагдсан байгууллагынхаа үндсэн чиг үүрэг, бүтэц зохион байгуулалтын талаар танилцуулах нээлттэй хаалганы өдөр хийж байсан билээ. Тус газар баруун дөрвөн замын дэргэдэх хуучнаар Хэрэг бүртгэх газрын байранд байрладаг бөгөөд хүн амины болон хулгайн гэмт хэрэг харьяалан шалгадаг. Тэгвэлөнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлчээр буюу тус газрын албан хаагчид шинэ жилийн баяртай холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байх үед тус газарт хулгайч орон, хамаг бичиг баримтыг нь авсан талаар бид мэдээлж байсан. Тодруулбал тус газрын байрны цонхоор нь хулгайч дамжин орж, ахлах мөрдөн байцаагч болон мөрдөн байцаагчийн өрөөнд нэвтрэн орж шүүгээнээс нь 22 ширхэг хавтаст хэрэг авч, байрных нь гадаа гарган шатаасныг хэвлэл мэдээллээр цацсан.
Хэрэг үйлдсэн этгээд нь удаа дараа хулгайн хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн 145-р зүйлин дөрөв дэх хэсэгт зааснаар 10-15 жилийн хорих ялаар шийтгүүлэх болчихсон нэгэн байсан юм.
Улмаар шуурхай ажлын хэсэг гарган ажилласаны үр дүнд хулгайчийг баривчлан, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон байсан ч хавтаст хэрэг хулгайлсан хэрэг нь шүүхээс шийдэгджээ. Түүнд шүүхээс ял оноож, таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
Хавтас хэрэг шатаасан этгээд өөрт нь холбогдох хэргийг нь шийдвэрлэхгүй, арваад жил шалгах нэрийдлээр нааш цааш нь явуулсаар байсан тул уурлаж бухимдсандаа хавтаст хэргээ шатаасан гэж мэдүүлэгтээ мэдүүлсэн байдаг.
Харин түүнд холбогдох удаа дараагийн хулгайн хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байна.
Д.Ундрах /24tsag.mn/























































Сэтгэгдэл (2)