Цагдаагийн байгууллагад өчигдөр гэмт хэргийн шинжтэй нийт 50 дуудлага иржээ. Үүнээс 33 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлэн ажиллаж байна. Хэргүүдийг авч үзэхэд хулгайн хэрэг 19 бүртгэгдсэн бол тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчсөн осол хэрэг 11 бүртгэгджээ. Харин танхайн сэдэлтэй хэрэг эрс багассан байгааг албаныхан хэлж байна. Өчигдөр л гэхэд танхайн сэдэлтэй хэрэг 2 бүртгэгдсэн байгааг ЦЕГ-аас онцоллоо.Д.Ундрах /24tsag.mn/






















































