"Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороо, 12А байрны хоёрдугаар давхарт нийтийн эзэмшлийн тагтан дээр 10-15 литрийн баллонтой эвгүй үнэртэй бодис байна" гэх дуудлага ирсэн байна. Нийслэлийн Аврах ангийн бүлэг дуудлагын дагуу очиход 15 литрийн баллонд 7-8 литр, 20 литрийн саванд мөн нэг литр орчим дарсны шилэн лонхонд цианит хүчил хадгалж байжээ. Цианитийн хүчил хүний амьсгалын эрхтэн болон арьсаар дамжин орж, ихээхэн хор нөлөө үзүүлдэг байна. Ямар шалтгаанаар ийнхүү их хэмжээний химийн бодис хадгалж байсныг тогтоохоор албаныхан шалгаж байгаа аж. Д.Ундрах /24tsag.mn/






















































