Ашигт малтмалын газраас хайгуулын зөвшөөрөл хүсэгчдийн өргөдлийг цахимаар хүлээн авч дугаар олгож байгаа. Тэгвэл одоогийн байдлаар 120 компанид ямар нэгэн асуудалгүйгээр өргөдлийн дугаар олгосон байна. Дугаар авсан аж ахуйн нэгжийн өргөдлийг Ашигт малтмалын газар ажлын дөрөв хоногт хүлээн авч, холбогдох баримт материалын бүрдүүлэлтийг хянаж үзээд тухайн хайгуулын талбайн харьяалагдах аймгийнх нь Засаг даргаас зөвшөөрөл авна. Ингэснээр зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж гурван сая төгрөг тушааснаар хайгуулын тусгай зөвшөөрлийг нь олгох юм. Даширамд дурдахад энэ онд 20.9 сая га талбайд хайгуулын зөвшөөрөл олгох аж.





















































