
Допингийн эсрэг үндэсний төвд БНСУ-ын итгэмжлэгдсэн лабораториос ирсэн хариуг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчид хоёр бөхийн улсын наадамд тав давсан давааг хүчингүй болгох тогтоол хүргүүлээд байсан. Ингээд хоёрдугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч сэргээш хэрэглэсэн нь итгэмжлэгдсэн лабораториор тогтоогдсон тул шинээр хүртсэн улсын начин цолыг хураах зарлиг гаргасан. Уг нь, дүрмэндээ допинг хэрэглэсэн бөхийн цолыг хасч, барилдах эрхийг ч давхар хасах тухай заасан байдаг ч залуу бөхчүүдэд боломж олгох үүднээс ийнхүү цол хураагаад л өнгөрчээ.