
Кливленд болон Хьюстон Рокитс багийн тоглолтын үеэр Рокитсын од Жеймс Харден эсрэг багийн тоглогч Леброн Жеймсийг өшиглөснийхөө төлөө нэг
тоглолт өнжихөөр болж, торгууллаа. Дээрх хоёр багийн тоглолтын гуравдугаар үе үргэлжилж байхад Жеймс
Харден өрсөлдөгчийнхөө цавь хавьцаа нь өшиглөснөөр спортын бус алдаа гаргасан юм. Ийнхүү Рокитсын од маань гайхалтай амжилтаар бүсээ тэргүүлж буй Атлантагийн эсрэг чухал тоглолтыг үзэгчдийн дундаас үзэхээр болж байна.