Филедалфи багийн тоглогч Жавале Макги чөлөөт агент болжээ. Жавале Макги цалингаа бүтнээр авахын тулд хоёр жилийн турш багтаа хүчин зүтгэх саналтай байсан ч тийм зүйл болсонгүй. Хоёр тал тохиролцоонд хүрч, гэрээгээ худалдан чөлөөт агент болохоор болжээ. Энэ тухай "USA Today" сонины сэтгүүлч Сэм Амик түрүүлж мэдээлсэн байна. Одоогоор 76 баг албан ёсоор мэдээлэл өгөөгүй байгаа ч нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж, тохиролцоо хийгдсэн болохыг мэдээлжээ. Ингэснээр Жавале Макги багаа сольж плейоффод тоглох багт орох боломжтой болж байгаа юм.





















































