Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Баярцэцэг: Дараагийн шатны шүүхэд гомдол гаргах эсэхээ ЗГ бүрэн шийдээгүй байна

2015-3-04
0
ЖИРГЭХ

Huulchdiin tanhim                 Төрийн ордонд өнөөдөр арбитрын шүүхээс гаргасан Канадад төвтэй “Хан Ресурс” компанийн Монгол Улсын Засгийн газраас нэхэмжилсэн мөнгөтэй холбоотой шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.
         Монгол Улсын Засгийн газар, “Мон-Атом” компани хариуцагчаар татагдаж, дөрвөн жилийн өмнө эхэлсэн арбитрын хэргийн маргааны шийдвэр өчигдөр Парис дахь арбитрын олон улсын шүүхэд гарсан. Нэхэмжлэгч тал  ньКанадын “Хан Ресурс”, “Төв Азийн уран” гэдэг компани юм. Тэдний нэхэмжлэлийн шалтгаан нь ашигт малтмалын ордын ашиглалтын лицензийг хууль бусаар хурааж авлаа гэдэг агуулгатай. Өнгөрсөн хугацаанд гурван ч удаагийн хуралдаан болсон. 2011 онд манай Засгийн газрын хүсэлтээр хэргийг хоёр хуваан хэлэлцэж шийдвэрлэхийг зөвшөөрсөн. Ингэхдээ харьяаллын маргаан буюу үнэхээр арбитрын хэрэг мөн эсэхийг тогтоох, түүний дараа нөхөн төлбөрийн маргааныг шийдвэрлэх. Үүний дагуу харьяаллын маргааны шүүх хурал 2012 оны тавдугаар сард эхэлсэн. Үр дүнд нь арбитрын маргаан мөн юм гэж тогтоосон юм. Харин дараагийнх нь 2013 оны арваннэгдүгээр сард Парис хотод болжээ. Анх нэхэмжлэл гаргагч тал 358 сая ам.долларын хохиролтой гэж мэдэгдсэн. Гэвч нөхөн төлбөрийн маргааны шүүхэд манай Засгийн газар үүнийг үндэслэлгүй гэж үзээд, тайлбарласан юм байна. Энэ бүгдийн эцэст өчигдөр шийдвэр гарахдаа хохирлын 80 сая ам.доллар, шүүх ажиллагааны зардлыг төлүүлэхээр болсноо мэдэгдлээ.
           Маргааны гол сэдэв бол Дорнод аймагт байгаа ураны олборлолттой холбоотой бөгөөд энэ нь 2005-2006 онд үйл ажиллагаа явуулсан ашиглалт, хайгуулын лицензтэй ийм орд байсан.
            Цаашид авах арга хэмжээний хувьд тодорхой шийдэлд хүрээгүй байгаа гэнэ. Шүүх хурал дөнгөж өчигдөр дууссан тул 116 хуудастай танилцуулгыг хүлээж аваад удаагүй байгаа аж. Монгол Улсын Засгийн газрын хувьд дараагийн шатанд давж заалдах боломжтой. Эсвэл нэхэмжлэгч талтай зөвшилцлийн ширээний ард суух эрх ч нээлттэй юм. Тийм болохоор дараагийн шатанд аль замаар нь явах вэ гэдгээ Засгийн газар хэлэлцээд шийдвэрээ гаргаад явна. Мөн шүүхийн шийдвэр болон ордын лицензийг хурааж аваагүй ажээ. Монгол Улсын төрийн эзэмшилд хадгалагдаж байгаа учраас Засгийн газар түүнийг аливаа хөрөнгө оруулагчтай хамтран ашиглах, олборлох эрх бий гэсэн үг. Магадгүй арбитртай холбоотой гарсан зардлыг гардуулах замаар хөрөнгө оруулах боломж нээлттэй байгаа ажээ.

Энэ үеэр Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Арбитрын шүүхэд ялагдчихлаа цаашид ямар арга хэмжээ авах вэ?


-Шүүхийн шийдвэр дөнгөж өчигдөр гарсан. Манай талаас шүүхийн шийдвэртэй дөнгөж танилцаж байна. Шүүхийн шийдвэр 100 гаруй хуудастай. Дараагийн шатанд хандах арга хэмжээ нээлттэй байна. Мөн нэхэмжлэгч талтай ярьж яриа хэлэлцээ хийх эрх нь нээлттэй байгаа. Тиймээс дараагийн шатны арга хэмжээг ямар замаар явуулах вэ гэдгийг Засгийн газар ярилцаад арга хэмжээ авах болно.

-Ураны орд газрын лиценз яг одоо аль талын мэдэлд байгаа вэ?


Мөн шүүхийн шийдвэр тухайн ордын лицензийг хурааж аваагүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч талд өгөөгүй. Тэгэхээр энэхүү лиценз МУ-ын төрд, Засгийн газарт хадгалагдаж байна. Иймээс Засгийн газар уг лицензийг сонирхсон компани, сонирхсон улсад олборлох ашиглах, хөрөнгө оруулах боломж бололцоо нь нээлттэй. Арбитрын маргаан нь МУ-ын хувьд анхны маргаан биш. Тав дахь маргаан нь энэ.

-Арбитрын шүүхийг зардлыг гаргаж өгөх ёстой байдаг. Хэдэн төгрөг гарсан бэ?


-Тодорхой хэмжээний зардал гарна. Нийтлэг зах зээлийн ханшаараа бодогдож байгаа. Тодорхой хэлэх боломжгүй.

-Олон улсын шүүхээс буруу шийдвэр байсан гэж гарлаа. Тухайн үед лицензийг нь хурааж авсан хүмүүст ямар нэгэн арга хэмжээ авах уу?


-Монгол Улсын Засгийн газар чиг үүргээ л хэрэгжүүлсэн. Мэргэжлийн хяналтын байцаагчид тухайн үеийнхээ хууль тогтоомж, шаардлагад нийцүүлэн акт, дүгнэлтээ гаргаж байсан. Үүнийг шүүх хурлаар ч хэлсэн.

-Нэхэмжилсэн ам.доллараа хэзээ төлж дуусгах вэ?


-Тодорхой хугацаа байхгүй. Арбитрын шүүх хурлын процесс удаан. Гэхдээ цаашид ямар арга хэмжээ авахаас хамаарч шийдэгдэнэ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • zochin (182.160.38.108)
    Kanadtai hamgiin jijig ajliig ch ahij ***** hamtar.
    2015 оны 03 сарын 05 | Хариулах
  • иргэн (212.186.178.178)
    Гаргасан зардал нь 10 сая доллар уу??? Шилэн данс хаачсан бэ??
    2015 оны 03 сарын 04 | Хариулах
  • зочин (150.129.142.188)
    Хууль зүйн яамныхан өөрсөдийгөө магтахаас өөр юм хийж чаддаггүй хүмүүсээр дүүрчихжээ хөөрхий
    2015 оны 03 сарын 04 | Хариулах
  • хай хай (122.131.76.3)
    ХЗЯ маш муу ажилласан байна. Шүүхийн шийдвэр 100 гаруй хуудастай гэсэн ойлголттой л яваа хүн байна. Манай тал ялагдсан учраас 80 сая ам доллар дээр нэмж нэмэхмжлэгч талын маргаантай холбоотой гаргасан бүх зардлыг бас давхар төлнө шүүдээ. Өмгөөллийнх нь зардал гэх мэт
    2015 оны 03 сарын 04 | Хариулах
  • ЗОЧИН (203.194.114.156)
    ЧИ БИДНИЙ ТАТВАРЫН МӨНГӨӨР Л ШИЙДНЭ ШҮҮ ДЭЭ. МОНГОЛ ТАЛААС ОРОЛЦОЖ БУЙ ХУУЛЬ ЭРХЗҮЙЧИД НЬ МУУ АЖИЛЛАСАН ЮМ БИШҮҮ. ОРД НЬ МАНАЙД БАЙНА. ЛИЦЕНЗ НЬ МАНАЙД БАЙНА ГЭСЭН ХИРНЭЭ ЭРГЭЖ ХЭЗЭЭ ТӨЛӨХ ТАЛААР ЯРИАД БАЙХЫН.
    2015 оны 03 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.229.121.132)
    Энэ хуухний ярьсанаар болдог бол гое л юм байна. Арбитрын шийдвэр даанч тийм байдагуй нь харамсалтай. Иймэрхуу мэргэжлийн бус, улс тержсен мереедел Монгол улсыг улам л их еренд оруулнадаа.
    2015 оны 03 сарын 04 | Хариулах
  • Зочин (124.158.112.4)
    хэн тэр өрийг төлөхийн бэээ
    2015 оны 03 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Оюу толгой Архангай аймагт мод үржүүлгийн газар байгуулна
    1 цаг 10 мин
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
    1 цаг 49 мин
  • ДАШТ-ий талбай дээр анхны сурталчилгаа хэрхэн гарч ирсэн бэ?
    1 цаг 53 мин
  • Нэгдүгээр хорооллын арын авто замын хөдөлгөөнийг хаана
    1 цаг 57 мин
  • PGL Astana 2026 тэмцээнд аль баг түрүүлэх вэ? 
    1 цаг 58 мин
  • Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртжээ
    2 цаг 35 мин
  • “Барс” захын хойно улирлын чанартай худалдаа, үйлчилгээний төв байгуулна
    3 цаг 11 мин
  • Өнгөрсөн долоо хоногт 10 удаагийн ой, хээрийн гал түймрийг унтраажээ
    3 цаг 28 мин
  • Х.Нямбаатар: Баянгол дүүргийн 20 дугаар хороонд ашиглалтын шаардлага хангахгүй 10 байрыг буулгана
    3 цаг 43 мин
  • 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршуулжээ
    3 цаг 58 мин
  • Тавдугаар сар дуустал 20% cashback
    4 цаг 3 мин
  • АНУ олон улсын хүсэлтийн дагуу Ормузын хоолойн гацааг арилгахаа мэдэгдэв
    4 цаг 49 мин
  • З.Мэндсайхан: Татварын бодлогыг шинэчлэх шаардлага бий
    4 цаг 51 мин
  • Дөрөвдүгээр сард 5356 иргэн Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах аялалд оролцжээ
    5 цаг 8 мин
  • "Монгол эр хүн" зорилтот төслийн хүрээнд 1238 эрэгтэй сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулна
    5 цаг 15 мин
  • Х.Нямбаатар: Монгол Улсад 43 жил хүлээсэн Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ
    5 цаг 58 мин
  • Сүхбаатарын талбайд спорт, хоол, сэтгэл зүйн зөвлөгөө өгч байна
    6 цаг 0 мин
  • Б.Түвшин: Намын 42 гишүүн эв нэгдэлтэй байх ёстой
    6 цаг 55 мин
  • Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
    7 цаг 31 мин
  • Атлантын далайд аялж явсан хөлөг дээр хантавирус дэгдэж, 3 хүн нас баржээ
    7 цаг 33 мин
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
  • Шахмал түлшний талаарх мэдэгдлээсээ болж албан тушаалаасаа огцорсон Д.Ихбаяр гэж хэн бэ?
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдан амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг Пёньян хотноо нээлээ
  • “Оюуны өмч-Хамтын ажиллагаа”-ны талаар хэлэлцэв
  • Монголын анхны эмэгтэй генерал Г.Болорын тухай 24 баримт
  • Баянхошуу орон сууцжуулалт төсөл: 462 айлын орон сууцны барилгын ажил 70 хувьтай байна
  • БАРИМТ: Сансрын нисэгчид жингүй орчинд хөгжим тавин хөвж бүжиглэдэг
  • О.Номинчимэг: Өргөдлийн 20-30 хувь нь л нийтлэгдэж, иргэдийн мэдээлэл авах боломж хязгаарлагдаж байна
  • Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл - 2026-03
  • "Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
  • С.Тулга: Монголын 3х3 хөгжлийг дэлхийн 3х3 дагадаг байсан нь саяхан байсан шүү
  • Арван жил "хоцорч ирсэн чимэг" ардын цэнгэл наадмын тавын даваа шиг гашуун аа...
  • Цахилгаан дугуй, скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • Английн Хунтайж Уильям, гүнж Кейт нар гэрлэлтийн 15 жилийн ойгоороо гэр бүлийн ховор зургаа дэлгэв
24 баримт
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК