
Зуны олимпын XXXI наадам ирэх жил Бразилийн Рио Де Жанейро хотноо болно. Тэгвэл тус наадмыг зохион байгуулагчид олимпын наадмын тасалбарыг худалдаанд гаргахад бэлэн болсон байна. Энэ сарын сүүлчээр худалдаанд гарах тасалбарын захиалгыг онлайн хэлбэрээр авах юм. Үнийг хувьд 15-27 ам.долларын ханштай байгаа гэнэ. 2016 оны олимпын наадамд зориулж нийт 7.5 сая тасалбар худалдаанд гаргахаар төлөвлөсөн хэмээн албаны хүмүүс мэдээлжээ. Харин тасалбарын борлуулалтын дүнг ирэх тавдугаар сард олон нийтэд албан ёсоор зарлах юм байна.