Өнгөрсөн сарын 02-ны өдөр жолооч бетон хашлага мөргөж жолооч амиа алдсан талаарх харамсалтай мэдээллийг манай сайт хүргэж байсан. Тодруулбал, Баянгол дүүргийн нутаг 1 дүгээр хороо Энгельсийн гудамж Нарны гүүрийн урд замд Субару маркийн авто машины жолооч А нь бетон хашлага мөргөж жолооч өөрөө нас барсан юм. Тэгвэл прокурорын байгууллагаас уг хэрэгт хяналт тавьж байгаа аж.
Иргэн А-нь С.Форестер маркийн 53-49 УБҮ дугаарын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа “Нарны гүүр”-ний урд хэсэгт гүүр түүний зүүн талаар зэрэгцэн орших замаас тусгаарласан бетонон хашлага мөргөж дээрхи зам тээврийн ослыг гаргасан ба улмаар энэ асуудалд Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар хэрэг үүсгэн холбогдох шалгалтыг хийж байгаа бөгөөд тээврийн прокурорын газар хяналт тавьж байна.
Д.Ундрах /24tsag.mn/






















































