Хэвлэл, мэдээллийн “викимон.мн” сайтад 2014
оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Хүн дайрч хөнөөсөн жолооч баригджээ”
гэсэн гарчигтай мэдээлэл гарсан бөгөөд Д.Тэмүүжин нь 2014 оны 10 дугаар
сарын 10-ны өдрийн 05 цагийн орчим Баянгол дүүргийн 12 дугаар хороо
“Өргөө” кино театрын урд замд иргэн Сарангэрэлийн эзэмшлийн “Ниссан
Экстраль” маркийн 41-29 УНМ дугаарын тээврийн хэрэгслийг согтуугаар
жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “ Явган хүний
зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган
зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс
гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч О-г дайрч амь насыг нь
хохироон, ослын газрыг санаатай орхиж зугтаасан нь мөрдөн байцаалтаар
тогтоогдсон тул тээврийн прокурорын газраас 2015 оны 02 дугаар сарын
02-ны өдөр 58 тоот яллах дүгнэлт үйлдэж хэргийг дүүргийн эрүүгийн
хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд шилжүүлсэн байна.Д.Ундрах /24tsag.mn/






















































