
“Дисней”-н хамгийн их хүлээлттэй байгаа киноны гол дүр, 25 настай жүжигчин бүсгүй кинон дээр түүний ямар ч эд эрхтэнг элдэв программ, эффектээр засварлаагүй хэмээн мэдэгджээ.
Лили Жэймс хүмүүсийн хардаад байгаа нарийхан бэлхүүс ч мөн өөрийнх нь одоо байгаа байдал гэдгийг батлан хэлсэн байна. Тэрээр “Би угаасаа нарийхан бэлхүүстэй. Бариу хувцас өмсөхөд миний бэлхүүсний тойрог 43 см болдог. Тэрнээс гадна даашинзны хормой маш том учраас улам нарийхан харагдаж хүмүүс итгэхгүйд хүрсэн биз” хэмээн ярьжээ.
Лили Жэймсийн кинон дээр өмсдөг даашинзыг алдарт дизайнер Санди Повелл урласан бөгөөд нийт 240 метр даавуу орсон хэмээн мэдээлсэн юм. Мөн даашинзанд 10 мянган сваровски шигтгээ орсон аж.
Кеннет Бранагийн найруулсан “Үнсгэлжин” кино энэ сарын 13-ны өдрөөс олон улсын кино театруудаар гарах юм.
Д.Идэр

