Өнгөрсөн онд "Дайчин сүх" компанийн автобусны жолооч Б гэгч “Цонжин болдог” орчимд буюу Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Баян даваагийн адаг зам дээр Сүхбаатар аймгаас Улаанбаатар хот руу зорчиж явахдаа осол гаргасан. Энэхүү ослын улмаас долоон хүний амь нас хохирч, есөн хүн хүнд, 13 хүн хөнгөн бэртсэн тул шүүхээс 9 жил чанга дэглэмтэй ангид хорих ял оноосон юм.

Тэгвэл тэрбээр анхан шатны шийдвэрийг эсрэг Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны 10 дугаар шүүхэд гомдол гаргажээ.

Д.Ундрах /24tsag.mn/






















































