Өнгөрсөн удаад одоогийн Хууль зүйн сайд Д.Дорлигжавын нэрийг барьж залилан хийсэн этгээдийг саатуулж байсан. Тэгвэл дахин хууль хяналтын байгууллагын нэрээр залилан үйлддэг этгээдийг цагдаагийнхан илрүүлсэн байна. Тодруулбал, Мэргэжлийн хяналтын газар болоод онцгой байдлын албаны нэрээр аж ахуйн нэгжүүдээс мөнгө авдаг байсан иргэнийг саатуулжээ. Тэрбээр зоогийн газар угаагч хийдэг байсан бөгөөд өдгөө 31 настай Б гэгч аж. Өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн өчигдрийг хүртэл 10 гаруй сая төгрөгний залилан хийсэн нь одоогоор тогтоогдоод байгаа гэнэ. Залилан үйлдэхдээ Мэргэжлийн хяналт эсвэл онцгой байдлын албанаас ярьж байна. Удахгүй танай аж ахуйн нэгжид шалгалт орно. Бичиг баримт галын дүгнэлт байхгүй бол би гаргаж өгье. Гэхдээ хаан банкны данслуу мөнгө хийхийг санал болгодог байжээ. Аж ахуйн нэгжүүдийн хувьд шалгалтанд унахгүй гэсэндээ энэ саналыг хүлээн авдаг байсан талаар эх сурвалж мэдээллээ. Нийтдээ 40 гаруй аж ахуйн нэгжээс 85 мянган төгрөгөөс 1.3 сая төгрөг хүртэлх мөнгө авсан байна. Харин залилуулсан байгууллага хууль бус зүйлд мөнгө зарцуулж байгаад залилуулсан учир хууль хяналтын байгууллагад хандаж чаддаггүй байжээ. Д.Ундрах /24tsag.mn/






















































