Хамтран амьдарч байсан найз бүсгүйгээ хөнөөсөн хэргээр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан Г.Алтанхүүд шүүхээс талийгаачийн биед хөнгөн гэмтэл учруулсан хэмээн 3 жилийн ял оноосон. Өөрөөр хэлбэл, Г.Алтанхүү нь Н.Цэдэн-Ишийн биед гэмтэл учруулж байсан нь амь насаа алдахад нь нөлөөлөөгүй гэсэн шийдвэрийг шүүхээс гаргасан. Харин талийгаач Н.Цэдэн-Ишийн ар гэрийнхэн анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд гомдол гаргасан байдаг. Тэгвэл энэхүү шүүх хурал энэ сарын 12-нд буюу ирэх пүрэв гарагт товлогджээ.
Д.Ундрах /24tsag.mn/























































Сэтгэгдэл (2)