
Сербийн хөлбөмбөгийн лигийн солилцоо наймааны цонх хэдийгээр хаагдсанч А.Мөрөн чөлөөт агентын хувиар гэрээ байгуулах боломж нь лиг эхлэх хүртэл нээлттэй хэвээр үлдсэн юм. Ингээд 20 хоногийн турш Сербийн мэргэжлийн багуудтай хамтарсан бэлтгэл хийсэн А.Мөрөн Сербийн 1-р лигийн багтай гэрээ байгуулах урьдчилсан тохиролцоонд хүрлээ. Баасан гарагт гэрээнд гарын үсэг зурж албан ёсоор баталгаажуулах хүртэл клубын нэрийг нууцлах хүсэлтийг багийн ерөнхийлөгчийн зүгээс тавьжээ. Хэрэв тэрээр Сербийн багтай гэрээ байгуулж чадвал Монголоос анх удаа Европод гарсан хөлбөмбөгчин болох юм.