
Монголын уран нугаралтын түүхийг бүтээлцэж, 15 жилийн турш авьяаслаг шавь нараа бэлтгэн, тви дэлхийд алдаршуулж яваа “Шинэ цирк” төвийнхөн олон нийтэд циркийн урлагаа сурталчилах гэж байна. Тодруулбал тэд 15 жилийн ойн баяраа ард түмэнтэйгээ хуваалцаж, Монголын бахархал болсон уран нугаралтаа олны өмнө тоглохоор болсон бөгөөд энэ сарын 9-нд Улсын их дэлгүүрийн хоёрдугаар давхарт уг үйл ажиллагаагаа зохион байгуулах юм байна. Тоглолтын үйл ажиллагаа 12:00-18:00 цагийн хооронд үргэлжинэ.