
Олон улсын оюутны спортын холбооноос зохион байгуулж буй мутай бксын оюутны ДАШТ энэ сарын 18-23-нд Тайландын нийслэл Бангкок хотноо болно. Манай улсаас тус тэмцээний 51 кг-д Б.Өлзийбаатар, 54 кг-д Б.Гантогтох, эмэгтчүүдийн 51 кг-д Б.Номин-Эрдэнэ нарын оюутан тамирчид өрсөлдөхөөр болжээ. Манай баг тамирчдыг ОУХМ О.Алтанпүрэв дасгалжуулах бол Бангкокын ДАШТ-д Б.Алхаабаатар шүүгчээр ажиллах юм байна.