Хамтран амьдарч байсан найз бүсгүйгээ хөнөөсөн хэргээр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан Г.Алтанхүүг шүүхээс гэм буруугүйд тооцсон. Тодруулбал, Г.Алтанхүү нь талийгаач Н.Цэдэн-Ишийн амь насанд хүрээгүй, харин биед нь гэмтэл учруулж байсан нь тогтоогдсон хэмээн гурван жилийн хорих ял оноосон юм. Өөрөөр хэлбэл, хэдийгээр Г.Алтанхүү нь Н.Цэдэн-Ишийн биед гэмтэл учруулж байсан нь амь насаа алдахад нь нөлөөлөөгүй. Н.Цэдэн-Иш нь архины гүн хордлогод орж нас барсан гэх шинжээчдийн дүгнэлт гарсан байдаг.Харин талийгаач Н.Цэдэн-Ишийн ар гэрийнхэн анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд гомдол гаргасан байдаг. Улмаар тус шүүх хурал энэ сарын 12-нд болно.
Д.Ундрах /24tsag.mn/






















































Сэтгэгдэл (1)