СХД-ийн нутаг Баруун турууны замд Т.Ист маркийн авто машин онхолдож жолооч Г нь нас барсан байна. Мөн ЧД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө 11 дүгээр сургуулийн хойд замд Т.Ландкрузер маркийн авто машины жолооч О нь явган зорчигч 14 настай У, 9 настай Б нарыг мөргөж гэмтээсэн байна.Энэ амралтын өдрүүдтэй давхацаад Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлсэнтэйгээр замын хөдөлгөөнд оролцож буй жолооч тэр дундаа эмэгтэй жолооч нар нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлыг гаргаж байлаа. Эцэг эхчүүдийн хайхрамжгүй хэнэггүй, байдлаас шалтгаалан хүүхэд зам тээврийн осолд олноор өртөж эрүүл мэндээрээ хохирсон. Иймд эцээг эхчүүд үр хүүхдэдээ тавих хараа хяналтыг сайжруулах, тээврийн хэрэгслээр хүүхдийг тээвэрлэхдээ хамгаалах суудал, хамгаалах бүсийг тогтмол хэрэглэж хэвших, хэрхэн аюулгүй замын хөдөлгөөнд оролцох талаар байнга хэлж анхааруулах, сэрэмжлүүлэг өгч хэвших нь зүйтэй юм.
Д.Ундрах /24tsag.mn/






















































Сэтгэгдэл (1)