2 дугаар сарын 26-нд Орландо хотод зохиогдох 61 дэх удаагийн бүх оддын тоглолтын өрнө, дорнод бүсийн гарааны тоглогчид тодорлоо. Өрнөдийн гарааны бүрэлдэхүүнд Л.Анжелесийн дөрвөн тоглогч багтжээ.

2 дугаар сарын 26-нд Орландо хотод зохиогдох 61 дэх удаагийн бүх оддын тоглолтын өрнө, дорнод бүсийн гарааны тоглогчид тодорлоо. Өрнөдийн гарааны бүрэлдэхүүнд Л.Анжелесийн дөрвөн тоглогч багтжээ. Л.А.Лэйкерс багийн төвийн тоглогч Эндрью Байнум, хамгаалагч Коби брайнт, Л.А.Клипперс багийн холбон тоглогч Крис Пол, Блэйк Гриффин, Оклахома Сити Тандер багийн Кевин Дюрант нар өрнөдийн гараанд гарахаар болжээ. Харин дорнодын гарааны бүрэлдэхүүнд Майами Хитийн Леброн Жэймс, Дуэйн Уэйд, Чикаго Булссын Деррик Рөүз, Орландо Мэжикийн Дуайт Ховард, Нью Иорк Никсийн Кармело Энтони нар багтжээ.
Б.Ням