Австралийн “Minter Ellison” хуулийн фирм уул уурхайн салбар хөгжиж буй
Монголд салбараа нээх болсон тухай “The Wall Street Journal” мэдээлсэн
байна.

Австралийн “Minter Ellison” хуулийн фирм уул уурхайн салбар хөгжиж буй Монголд салбараа нээх болсон тухай “The Wall Street Journal” мэдээлсэн байна. “Minter Ellison” нь 1000 гаруй хуульчтай, Австралидаа томд тооцогддог хууль зүйн үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм. Монголын уул уурхайн салбарт Австрали болон барууны орнуудын компаниуд олноороо оролцох болсон тул хууль зүйн үйлчилгээний зах зээл өргөн, ашиг олох боломж ихтэй гэж тооцсон байна. Тус компанийн төлөөлөгч “Хятад, Орос гэсэн хоёр том зах зээлийн дунд байдаг тул байгаль орчны хүрээнд ч шийдэх асуудал олон байдаг. Тиймээс удахгүй Монголд салбараа нээнэ” гэж ярьжээ. “Minter Ellison”нь жилд 503 сая австрали долларын ашигтай ажилладаг. 2000 онд Гонконгд, 2001 онд Шанхай хотод 50 гаруй хуульчтай томоохон салбараа нээсэн юм байна.
Б.Баяр