Налайх дүүргийн “Хаан банк”-ны салбарт Хүний хөгжил
сангийн мөнгөө авахаар дугаарлаж байсан хоёр иргэнийг буудсан хэрэг
өнөөдөр гарлаа. Гэмт
этгээд нэг хүнийг хөлөн тус газар нь буудсан бол бас нэг хүний гарт нь
буудаж гэмтээжээ. Хохирогчдын нэг нь банкны салбарын эрхлэгч эмэгтэйн
нөхөр байсан байна. Одоогоор хүн нас бараагүй талаар эх
сурвалж мэдээллээ.
Галт зэвсэг хэрэглэж, хүн буудсан этгээдийг цагдаагийнхан баривчилсан байна.
Дөнгөж сая УМБГ-аас ажлын хэсэг гарч, Налайхад ажиллахаар явжээ. Хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст мөрдөж байна.