Хакүхо М.Даваажаргал мөрөөдлөө ярьжээ
Хакүхо М.Даваажаргал мөрөөдлөө ярьжээ
Японы
мэргэжлийн с
үмогийн
69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал 2012 оныг өөрийнхөө
мөрөөдлийг биелүүлэх жил гэж нэрлэжээ. Их аварга
Хакүхо өглөөний бэлтгэлийн дараа дэвжээнийхээ ойролцоо орших Мидори бага
сургуульд айлчлан багш сурагч нийлсэн 450 гаруй хүнд лекц унших
үеэрээ “Би гурван үеийн их аварга гэр бүлтэй болох юмсан
хэмээн мөрөөдөж явдаг” гэжээ. Мөн өөрийнх нь хүү монгол, япон
үндэсний бөхийн аль нэгээр нь их
аварга цолтой болох юм бол миний мөрөөдөл биелнэ гэсэн байна. Ёкозуна М.Даваажаргал
мэргэжлийн сүмогийн
дээд зиндаанд хэдийнэ 21 удаа түрүүлсэн юм. Хэрвээ их аварга зорилгоо биелүүлж
чадвал 22 түрүүлсэн Таканохана, 24 түрүүлсэн Китаноми, 25 түрүүлсэн Асашёорюүг
гүйцэх
юм.
Т.Хулан