Агаарын бохирдлыг бууруулах “Цэвэр агаар” төслийн хэрэгжилтийн үр дүнг
хэлэлцэхээр Засгийн газрын ээлжит бус өргөтгөсөн хуралдааныг зарлалаа.

Агаарын бохирдлыг бууруулах “Цэвэр агаар” төслийн хэрэгжилтийн үр дүнг хэлэлцэхээр Засгийн газрын ээлжит бус өргөтгөсөн хуралдааныг зарлалаа. Хурал Төрийн ордоны “А” танхимд болох бөгөөд гэр хорооллыг барилгажуулах, нийтийн тээврийн автобусыг газад шилжүүлэх, утаагүй зуух хэрэглэж байгаа болон дулаалга хийсэн айлуудын цахилгааны төлбөрийг хөнгөлөх зэрэг асуудал ямар хэмжээнд явж байгаа талаарх мэдээллийг сонсох юм. Нээлттэй, өргөтгөсөн хурал тул сэтгүүлчид оролцох боломжтой аж.