“Урлагийн залуу манлайлагч-2012” тэтгэлэгт хөтөлбөрт урьж байна
Соёл урлагийн салбарын залуу уран
бүтээлч, оюутан сурагчдыг “Урлагийн залуу манлайлагч-2012” тэтгэлэгт
хөтөлбөрт урьж байна! Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ), Бээжин дэхь
Норвегийн Элчин Сайдын Яамны дэмжлэгтэйгээр “Урлагийн залуу
манлайлагч-2012” тэтгэлэгт хөтөлбөрийг 3 дах жилдээ зарлаж байна. Хөтөлбөрийн үндсэн зорилго нь 18-25
насны залуу уран бүтээлчдийн хамтын ажиллагаа, манлайлалын чадварыг
нэмэгдүүлэх, тэдэнд зориулан урлагийн менежмент болон бусад холбогдох сургалтыг
зохион явуулах замаар соёл урлагийн ирээдүйн удирдагчдыг төрүүлэх зорилготой юм байна.
Хөтөлбөрт оролцох хүсэлтэй хүмүүсийн өргөдлийг
холбогдох материалын хамт 2012 оны 2-р сарын 10-ны дотор Монголын
Урлагийн Зөвлөлд хүлээж авах юм
байна. Өргөдөлтэй холбоотой асуултыг МУЗ-ийн Хөтөлбөр
зохицуулагч Б.Оюунсүрэнтэй 319015, 319017 дугаарын утсаар ярьж холбогдоно
уу.