
Налайх дүүрэгт буудуулсан Батбаатарын хагалгаа өдрийн 12 цагт эхлээд одоог хүртэл үргэлжилж байна. Буудуулсаны улмаас хохирогчийн хэд хэдэн эрхтэн гэмтсэн учир хагалгаа маш хүнд болж байгаа аж. Түүний гэрийнхэны ярьж буйгаар гэмт хэрэгтэн “Би сэтгүүлч байна. Орж ярилцлага авах гэсэн юм” гэж хэлээд банкны ажилтнуудын байрладаг өрөө рүү нэвтэрчээ. Тэрээр хоёр иргэнийг буудаад зугтаж яваад Баянзүрхийн товчооны ойролцоо баригдсан байна. Одоогоор цагдаа нар ямар ч мэдээлэл өгөхгүй байгаа бөгөөд хэргийг тодорхой болгосны дараа хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийнэ гэлээ. Банкны ойр орчимд байсан иргэдийн ярьж буйгаар өс хонзонгийн шинжтэй үйлдэгдсэн хэрэг байж магадгүй гэнэ. Хохирогчийн биеийн байдал маш хүнд байгаа учир түүнийг амьд гарч чадах үгүй нь хагалгааны дараа мэдэгдэнэ гэж эмч нар хэлж байна. Хэрэгтэнг саатуулахаар хот руу авч явсан байна.
Т.Хулан