“Цэвэр агаар” төслийн хүрээнд энэ жил нийт 50,000 гаруй утаа бага гаргадаг зуух борлуулжээ.

“Цэвэр агаар” төслийн хүрээнд энэ жил нийт 50,000 гаруй утаа бага гаргадаг зуух борлуулжээ. Өмнө нь Улаанбаатар хотын иргэд жилд 750,000 тонн нүүрс хэрэглэдэг байсан бол энэ өвөл 117,000 тонн нүүрс хэмнэсэн байна. Ингэснээр гэр хорооллын айл өрхүүдийг ялгаруулдаг тоос тоосонцороос үүдсэн бохирдлын хэмжээг 16,5 хувир бууруулсан байна. Нийт зургаан дүүргийн 50 хорооны 60 мянга гаруй өрхөд Засгийн газар болон Мянганы сорилтын сангаас 11 сая гаруй долларыг иргэдэд татаас болгон өгчээ. Мөн нийслэл хотод байдаг 1,800 гаруй нам даралтын зуухыг буулгаж төвийн шугамтай холбосон тухай Засгийн газрын хуралдаан дээр мэдээлж байна. Харин коксжих нүүрсний үйлдвэрийн хувьд эрчим хүчний тоног төхөөрөмж болон дотоод цахилгаан монтажны ажлаа үндсэндээ дууссан. Ирэх тавдугаар сард эхний үйлдвэрлэлийн тохируулга хийж, 2012 оны аравдугаар сард ашиглалтанд орох юм байна.