Гэмт этгээд санаатайгаар
хэрэг үйлдсэнээ хүлээлээ

Налайх дүүрэгт өнөө өглөө буун дуу гарч, хоёр хүн шархадсан талаар бид мэдээлсэн. Гэмт этгээд нь Сонгино хайрхан дүүрэгт амьдардаг 26 настай Б гэх этгээд болох нь тодорхой болжээ. Тэрээр хотоос Налайх орохдоо такси хөлсөлж явсан байна. Гэмт хэрэгтэн хэргээ хүлээсэн бөгөөд урьд өдөр нь буу болон бусад зүйлээ бэлдсэн гэж мэдүүлэг өгчээ. Хэрэгтэн Б салбарын захирлын өрөө рүү орж хаалгыг нь түгжиж, сүрдүүлжээ. Энэ мэдээллийг ажилчдаас авсан түүний нөхөр эхнэрийнхээ ажлын өрөөний хаалгыг мөрлөн орох үед гэмт этгээд эхнэр рүү нь буудсан гэв. Улмаар бууны сумны урдуур түүний нөхөр орж нөхөр нь хэвлийн тус газраа шархадсан байна. Тэдний мэдээлж байгаагаар гэмт этгээд тохойн хэрийн хэмжээтэй хугархай иштэй буугаар буудсан байна.
Т.Хулан