Латви улсын ерөнхийлөгчийн туслах эмэгтэй Элина Эглегийн нүцгэн зураг интернэтээр цацагдсан нь дуулиан тариад байгаа юм. Тэрбээр хувийн энэ зургуудыг нь хэн нэгэн хулгайгаар тавьсан гэж мэдэгдэж байгаа бөгөөд нэр төрөө сэргээлгэж, хэн зургийг нь интернэтэд тавьсныг шалгаж өгөхийг хуулийн байгууллагуудаас хүсчээ. Элина Эгле нь ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөх бөгөөд Латвийн Ажил олгогчдын эвлэлийн ерөнхий захирлаар ажиллаж байсан боловсрол, мэдлэгээрээ багагүй үнэлэгддэг эмэгтэй юм. Өмнө нь Латвийн төрийн өндөр албан тушаалтны нүцгэн зураг ингэж дэлгэгдэж байгаагүй тул багагүй шуугиан дэгдээж байна.







Сэтгэгдэл (1)