Колумбын хэдэн сая иргэдийн аминд хүрч, хоморголон устгаж байсан Улаан
кехмерүүдийн удирдагчдын нэг болох Kaing Guek Eav-д бүх насаар нь хорих
ял өглөө.

Комбожийн хэдэн сая иргэдийн аминд хүрч, хоморголон устгаж байсан Улаан кехмерүүдийн удирдагчдын нэг болох Kaing Guek Eav-д бүх насаар нь хорих ял өглөө. 1970-аад оны үед багш мэргэжилтэй Пол Пот гэгч коммунист нийгэм байгуулна хэмээн хэт туйлширч, өөрийнх нь үзлийг эсэргүүцсэн хэдэн сая гаруй хүний аминд хүрэх бодлого явуулж байсан юм. Пол Пот нас барсан ч түүний хамсаатан байсан “Дуч” хочтой Kaing Guek Eav-ийг олон улсын гэмт хэргийн шүүх яллаж байгаа нь энэ юм. Тэрбээр S-21 нэртэй хорих лагерьт байсан 17 мянган хүний аминд хүрсэн нь үнэн гэж шүүх тогтоосон байна. Тэр хорих лагераас цөөн хэдэн хүн оргож Вьетнам руу зугтаж чаджээ. Kaing Guek Eav “Би зөвхөн тушаал биелүүлж байсан” хэмээн шүүхээс өршөөл гуйсан байна. Улаан кехмерүүдийн Камбожийн төрийн эрхийг барьж байсан үед буюу 1975 -1979 оны хооронд 1,7 сая хүн цаазын ял, өлсгөлөн, өвчний улмаас нас барсан байдаг.
Б.Баяр