Улаанбаатар хотод үүлшинэ, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр, 16-18 градус хүйтэн байна. Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Халх голын сав газраар 17-22 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.