Хакүхо М.Даваажаргал Хацү башё дууссаны дараа өөрийн харъяалагддаг Миягино дэвжээийн ойролцоо байдаг “Мидори” бага сургуульд айлчлан багш, сурагч нийлсэн 450 гаруй хүнд хичээл зааж, лекц уншжээ.

Хакүхо М.Даваажаргал Хацү башё дууссаны дараа өөрийн харъяалагддаг Миягино дэвжээийн ойролцоо байдаг “Мидори” бага сургуульд айлчлан багш, сурагч нийлсэн 450 гаруй хүнд хичээл зааж, лекц уншжээ. Тэрээр “Мөрөөдөл болгон биелэх албагүй ч хүн мөрөөдөлтэй байх хэрэгтэй. Миний мөрөөдөл бол аав, хүү гурван үеийн ёкозүна болох. Манай аав монгол бөхийн ёкозүна харин би сүмогийн ёкозүна. Тиймээс миний хүү монгол, япон бөхийн аль нэгээр нь ёкозүна болвол миний мөрөөдөл биелэнэ гэсэн үг” хэмээн хэлсэн байна.
Б.Ням