Томуугийн вакциныг иргэдэд үнэгүй хийнэ
Томуугаас сэргийлэх зорилгоор жилд нэг удаа булчинд тарьдаг
вакциныг БНСУ-ын “Dong-A” эмийн үйлдвэр Францын Сенофи- Авентис эмийн
үйлдвэртэй хамтран үйлдвэрлэжээ. Энэхүү “Vaxiflu”
томуугийн вакциныг Эрүүл мэндийн газарт тусламжаар өгсөн бөгөөд эхний удаад
гадаа ажилладаг цагдаа, хууль хяналтын байгууллагын албан хаагч, сургууль
цэцэрлэгийн хүүхдүүдийг хамруулахаар болжээ. Анхааруулахад урьдчилан сэргийлэх
тарилгыг амьсгалын замын архаг өвчтэй, элэг, зүрх судас, бөөрний хурц
үрэвсэлтэй, өндөг, тахианы махны харшилтай, өмнө нь вакцин хийлгээд хоёр өдрийн
турш халуурсан, дархлаа султай, сэтгэл мэдрэлийн хүнд өвчтэй, аливаа вакцинд
харшилтай, цочмог халдварт өвчтэй нь нотлогдсон хүмүүс тариулж болохгүй юм
байна.Мөн Зургаан сартайгаас дээш насны бүх хүнд үнэ төлбөргүй хийх ба
ХӨСҮТ-ээр дамжуулан тус вакциныг хийлгэж болох аж.
Т.Хулан