Мөсөнд цөмөрч унахаас сэрэмжил

Таван ес өнөөдөр дуусаж буй хэдий ч хүйтний эрч улам л чангарсанаар. Энэ цагт манай орны гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтож, жижиг голууд ёроолдоо хүртэл хөлдөж мөсний зузаан өнгөрсөн оны мөн үеийнхээс 25-70 см ахиу болсон байна. Гэсэн ч зарим хэсэгт харзны мөс нимгэрэх зэрэг үзэгдэл ажиглагдаж байгаа учраас мөсний даац харилцан адилгүй байгаа тул ард иргэдийг цаг хожих, зам товчлох зэргээр гарам бус газраар мөсөн дээгүүр авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.