АН-аас орон даяар явуулсан “Монгол хүн 2020” хэлэлцүүлгийн эхний шатны дүн гарчээ. Хорин нэгэн аймаг 330 гучин сумын иргэдийн дунд явуулсан энэ хэлэлцүүлэгт монголчууд эрх чөлөөтэй амьдрахад хамгийн их саад учруулж байгаа 10 асуудлыг нэрлэсэн байна. Үүнд хамгийн эхэнд ажилгүйдэл, ядуурал ихэсч, иргэд эдийн засгийн эрх чөлөөгүй болсон асуудал хөндөгдөж байжээ. Монгол улс байгалийн баялагтай, хөгжиж буй орон ч иргэд нь ядуу байгаа тул эрх чөлөөтэй амьдарч чадахгүй байна гэсэн дүгнэлт гарсан байна. Монгол улс 2011 онд эдийн засгийн эрх чөлөөний үзүүлэлтээр дэлхийн 160 гаруй орноос 74 дүгээр байранд оржээ. Ардчилсан засаглалтай хэрнээ авторитар дэглэмтэй ОХУ, БНХАУ-аас дор түвшинд байгаа нь Засгийн газрын бодлоготой холбоотой хэмээн ажлын хэсгийнхэн үзжээ.
Мөн Монголд эрх чөлөөтэй амьдрахад намчирхах, намын харьяаллаар ялгаварлах явдал газар авсан, авлигал, хээл хахууль, хүнд суртал хэрээс хэтэрсэн, төрийн албаны сонгон шалгаруулалт, томилолт шударга бус, үзэл бодлоо илэрхийлэх болон хэвлэл мэдээллийн эрх чөлөө хязгаарлагдмал байгааг иргэд хэлж байжээ.