Энэ сарын 5-ны орой Тувагийн Овюр аймгийн Саглы тосгоноос 20 км зайд
10 хүн багтаж ядан чихсэн УАЗ 469 эвдрээд зогсчихжээ. Мөнгөн тайга
аймгаас гарсан энэ машин доторх арвын арван зорчигчид дунд хөхүүл
хүүхэд, гурван эмэгтэй байв. Онцгой байдлынхан дор нь арга хэмжээ
авснаар гурван цагийн дараа очсон тусламжийн унаа хүүхэд, эмэгтэйчүүдийг
хэсгийн эмнэлэгт хүргэж, үлдсэн хүмүүс нь замын унаагаар Кызыл орсон
байна.

Энэ сарын 5-ны орой Тувагийн Овюр аймгийн Саглы тосгоноос 20 км зайд 10 хүн багтаж ядан чихсэн УАЗ 469 эвдрээд зогсчихжээ. Мөнгөн тайга аймгаас гарсан энэ машин доторх арвын арван зорчигчид дунд хөхүүл хүүхэд, гурван эмэгтэй байв. Онцгой байдлынхан дор нь арга хэмжээ авснаар гурван цагийн дараа очсон тусламжийн унаа хүүхэд, эмэгтэйчүүдийг хэсгийн эмнэлэгт хүргэж, үлдсэн хүмүүс нь замын унаагаар Кызыл орсон байна.
Хүйтний улмаас Тувагийн нийслэл Кызылд гурван газарт дулаацах төв байгуулжээ. Ойрын өдрүүдэд дулаарч шөнөдөө -45 хэм хүрч байгаа гэж мэдээнд дурджээ. Туватай залгаа Монгол улсын Завхан аймгийн Баянтэс, Цэцэн Уул сумдад мөн -45-тай хонож байна.