Өнгөрсөн хоногт гал түймрийн улмаас нэг хүн амиа алджээ.

Өнгөрсөн хоногт гал түймрийн улмаас нэг хүн амиа алджээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд оршин суух 41 настай эрэгтэй А-гийн дөрвөн ханатай гэр шатсан байна. Галын улмаас А гэртэйгээ шатаж нас барсан аж. Галын шалтгааныг тодруулахаар дүүргийн цагдаагийн хэлтэс, онцгой байдлын хэлтэс ажиллаж эхэлжээ.
Б.Чимэг