Циркийн уран нугараач охиныг зодсон хэрэгт буруутгагдаад буй Г.Энх-Амгалангийн багшийг Хан-Уул дүүргийн шүүхэд шүүж байна.

Циркийн уран нугараач охиныг зодсон хэрэгт буруутгагдаад буй Г.Энх-Амгалангийн багшийг Хан-Уул дүүргийн шүүхэд шүүж байна. Түүний шүүх хурал 12.00 цагаас хаалттай эхэлсэн юм. Хуралд даргалагч шүүгчээр Н.Нарантуяа, улсын яллагчаар О.Гэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгчөөр Д.Энхцэцэг, Н.Цэрэнчимэд, Г.Мандахсайхан нар оролцож байна. Хэдийгээр түүний шүүх хурал өмнө нь гурван удаа товлогдсон ч өмгөөлөгч ирээгүй, шүүгдэгчийн өмгөөлөгч хүсэлт гаргасан зэрэг шалтгаанаар хойшлоод байсан юм. Г.Энх-Амгалан багшийг Эрүүгийн хуулийн 181.3-т зааснаар онц аюултай гэмт хэрэгтэн, түүнчлэн зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж үйлдсэн, мөн 100.2-т зааснаар байнга зодох буюу тарчлаах шинжтэй бусад үйлдэл хийсэн гэсэн үндэслэлээр шүүж байгаа. Хэрвээ түүний гэм буруутай нь тогтоогдвол 5-8 жилийн хорих ялаар шийтгэх аж.
Б.Чимэг