Энэ сарын 13-14-нд болох Монголын бүх ард түмний их хуралдайн талаар МАХН, МҮАН, БНН болон иргэний хөдөлгөөний төлөөллүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ сарын 13-14-нд болох Монголын бүх ард түмний их хуралдайн талаар МАХН, МҮАН, БНН болон иргэний хөдөлгөөний төлөөллүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. Уг их хуралдайгаар үндэсний аюулгүй байдалд тулгамдаж буй өнөөгийн асуудлууд, УИХ-аас саяхан баталсан сонгуулийн хуулийг шүүн хэлэлцэхийн зэрэгцээ хэрхэн шийдвэрлэх, цаашид хийх ажлынхаа талаар ярилцахаар болжээ. Мөн орон нутгаас сонгогдсон МАХН, БНН, МҮАН, МНН, МЛН, МАхөдН, Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Эрс шинэчлэл хөдөлгөөн, Миний монголын газар шороо хөдөлгөөн, Үндэсний хас хөдөлгөөн, Монгол улсын үндэсний аюулгүй байдлын төлөө зүтгэе хөдөлгөөн, Тусгаар тогтнол эвсэл, Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөн, Алтан Ураг Чингүнжав сан ТББ, Иргэдийг гэмт халдлагаас хамгаалах төв ТББ, Гонгоржавын бошигт сан, Стратеги судлалын хүрээлэн ТББ, Тусгаар тогтнолын төлөө нэгдэгсэд, Нийгмийн хүч либериал залуучуудын холбоо зэрэг нам, хөдөлгөөн, эвсэл, холбоо ТББ-уудын төлөөлөл оролцох аж.
Б.Чимэг