Сүхбаатар дүүргийн шүүхийн нэгэн шүүгч С.Энхбат даргын өргөдлийг хүлээн авч нэхэмжлэлийг шүүхээс эцэслэн шийдвэрлэх хүртэл цөмийн энергийн газрын даргын албан тушаалд хэн нэгнийг томилохгүй байх талаар захирамж гаргаснаас биш Засгийн газрын тогтоолыг түтгэлзүүлээгүй юм байна. Харин С.Энхбат дарга шүүхийн шүүгчийн захирамжийг буруугаар ойлгосон уу, мэдэн будилсан уу сонинд өгсөн ярилцлагадаа “Намайг ажлаас чөлөөлсөн засгийн газрын тогтоолыг шүүх түтгэлзүүлсэн” гэж хэлсэн байх юм. Тэрхүү захирамжийн талаар хариуцагч болох Засгийн газар хуулийн хугацаандаа шүүхэд гомдол гаргах байлгүй дээ. Монгол Улсын Үндсэн хуульд Засгийн газрын тогтоол захирамж нь хууль тогтоомжид нийцэхгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын их хурал хүчингүй болгоно гэж хуульчилсан байдаг бөгөөд УИХ, Засгийн газраас өөр субьект Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгох эрхгүй талаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт ч гарсан байдаг.
Улс, иргэдийнхээ эрх ашиг, аюулгүй байдлыг үл тоомсорлон зугаалж, ажлаа цаг тухайд нь хийгээгүй байж ингэж зууралдаж байгаад цөмийн энергийн салбарын эрдэмтэн, мэргэжилтнүүд ихэд дургүйцэж байгаа сурагтай. Албан тушаалаас өөрчлөгдсөн асуудлаа зохих хууль, дүрмээр нь шийдвэрлүүлэхгүйгээр, ажлаа ч хүлээлгэж өгдөггүй, ажлаа хийж чадахгүй байж ажлаа өгөх дургүй албан тушаалтнуудад төрийн төмөр нүүрийг харуулж холбогдох арга хэмжээг авах цаг нь болжээ.
Даргагүй ингэж удаан байж болдог, ажил нь цалгардсан газар даргагүй байсан ч болохоор юм гэж зарим хүмүүс ундууцаж байна. Ажилдаа тэнцэхгүй гэдэг нь ил болсон байж, Засгийн газрыг хүртэл шүүхэд өгч байдаг мөн ч “зоригтой” хүн юм даа.

Б.Чимэг